МОСКВА. /АиФ/. Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден нарыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчид нь байх болно гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Өрсөлдөөний эцсийн шатанд Берни Сандерс, Жозеф Байден нар үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Би алинтай нь ч өрсөлдөхөд бэлэн байна. Бурхан тэднийг ивээх болтугай!” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Дашрамд дурдахад, Берни Сандерс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх хүмүүсийн дунд чансаагаараа тэргүүлж байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг