Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Засгийн газар чухал шийдвэр гаргалаа. Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол дөнгөж сая гаргалаа. 

УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хуулийн яамтай хамтран хийсэн хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн байцаагч хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан юм" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.