МОСКВА. /TASS/. Аюулгүй байдлын үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт хаана, хэзээ болох талаар мэдэгдээгүй байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Түүнчлэн хоёр улсын удирдагчдын уулзалт ямар хэлбэрээр хийгдэх төлөвтэй байгаа тухай Д.Песков нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

“Нарийн тодорхой зүйлийн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно” хэмээн тэрбээр хэлжээ. 

“Уулзалт ОХУ-д болно. Үүнийг бид баттай хэлэх байна” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг