COVID-19 буюу шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Говьсүмбэрт тусгаарлагдсан 2 буюу сэжигтэй нийт 5 тохиолдлоос коронавирус илрээгүй. Одоогоор тусгаарлагдсан хүн байхгүй" хэмээлээ.

Өнөөдрийн 10 цагийн байдлаар тус вирусээр халдварласан нь батлагдсан 75040 тохиолдол бүртгэгдсэнээс 14215 нь эдгэрч, 2007 хүн нас баржээ. Шинэ коронавирусийн тохиолдол дэлхийн 26 улсад бүртгэгдсэн, Монгол Улсад бүртгэгдээгүй.