Шинэ коронавируст халдвартай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 25-нд нийт 255 хүнд шинжилгээ хийсэн. 253-аас нь коронавирус илрээгүй. 

Тавдугаар сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр оюутны 10 хоногийн дараах давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. 

Өнөөдөр нэг оюутан эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Тавдугаар сарын 13-нд ирээд эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн 23 настай тус оюутан 23 хоног эмчлүүлж, эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 193 боллоо. Тэдний 71 нь эдгэрсэн. Эмчлүүлж буй хүмүүсийн 108-ынх нь биеийн байдал хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй 3 байна" хэмээлээ.