ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдсэнийг мэдэгдсэн. Тус тохиолдол нь энэ сарын 12-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 сэжигтэй тохиолдлын нэг аж.

Манай улсад бүртгэгдсэн нийт 17 тохиолдлын  4 нь эдгэрч, ХӨСҮТ-ээс сувилалд шилжээд буй. Тэгвэл тэдгээрийн эхний хоёр хүн нь сувилалаас гарч, гэртээ очжээ.

Энэ талаар Д.Нямхүү захирал "Эмчлэгдээд эдгэрсэн эхний хоёр хүн сувилалд шилжээд 14 хоносон. Тэдгээрт хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэд гэртээ гарсан. Гэхдээ үргэлжлүүлэн 14 хоног ажиглалт, хяналтад байна. Бид тэдэнд дахин давтан шинжилгээ хийж,  холбоо харилцаатай байх болно" хэмээлээ.