Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Уг вирусийн тархалт эрсдэл маш өндөртэй байна. Сүүлийн гурван өдрийн дотор эзэн биегүй, эх уурхай нь тодорхойгүй байдлаар халдвар тархаж байна. Өмнө нь БНХАУ болон Ухань хоттой ямар нэгэн байдлаар холбоотой өгүүлэмжтэй хүмүүс өвчилж байсан. Харин одоо эх уурхайгүй өвчлөл дэлхийн олон оронд илэрч байна. Энэ нь аюулын харанга дэлдэж буй бөгөөд цаашид цар тахалд хүрэх аюул бидний өмнө байна. 

Иймд хүн бүр өндөр хариуцлагатай байж, Эрүүл мэндийн яам, төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх шаардлагатай" гэдгийг онцгойлон анхаарууллаа.