УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудалд сэтгүүлч Д.Майцэцэгт хэрэг үүсгээд буй юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

... Д.Майцэцэгийг хууль хяналтын байгууллагаас улс төрийн зорилгоор, УИХ-ын гишүүн Д.Муратын захиалгаар хууль бусаар яллах гэж байгааг эрс эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж, бодит үнэнийг олон нийтийн сонорт хүргэх нь "Дөрөв дэх Засаглал"-ыг хэрэгжүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллагын журамт үүрэг хэмээн үзэж байна...

...Энэхүү хэргийг хууль зүйн үүднээс авч үзвэл Д.Муратын хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл сэтгүүлч Д.Майцэцэгт үүсгэсэн хэргийг шийдвэрлэж болохгүй. Учир бөгөөс Д.Муратыг шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоосон тохиолдолд гэмт хэргийг илчилсэн жирийн сэтгүүлч бүсгүйг бусдын нууцыг задруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Монголын шүүх, хуульчид шударга үнэний талд зогсож, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж, Ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох чөлөөт хэвлэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалахын төлөө хамтдаа тэмцэхийг нийт сэтгүүлчид, ард иргэддээ уриалж байна" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.