Арван нэгэн жилийн дараа хоёр дахь цуврал ангиа гаргаж байгаа Супер гэр бүл 2 (Incredibles 2) нээлтээ хийсэн эхний долоо хоногийнхоо сүүлээр 180,000,000 долларын орлого олжээ. Өмнө нь 2016 онд нээлтээ хийсэн долоо хоногтоо Доригийн эрэлд (Finding Dory) хүүхэлдэйн кино 135,000,000 долларын орлого, 2007 онд Шрэйк (Shrek the Third) хүүхэлдэйн кино 151,000,000 долларын ашиг тус тус олж байсан юм.