Индонезийн Ява арал дахь нэгэн тосгонд сайн дурын ажилтнууд коронавирусээс сэргийлэхийн тулд сүнс шиг хувцаслан хүмүүсийг айлган шөнийн эргүүлд гарч байна.

Тус улсын үлгэр хоргодсон сүнсийг "pocong" гэдэг аж.

Одоогоор тус улсад COVID -19 вирусийн халдварыг 4,500 авч 400 нас бараад байгаа юм.

Ройтерс мэдээллийн агентлагийн ажилтан тэрхүү хуурамч сүнсний талаар "Эхлээд  "pocong" сүнсээр айлгах арга сөргөөр нөлөөлсөн. Учир нь хүмүүс сүнсийг харах гэж гэрээсээ гарч сониучирхсан" хэмээн ярьжээ. 

Орон нутгийн хүмүүсийн хувьд энэхүү арга нь үр дүнгээ өгч, нөхцөл байдал сайжирсан, сүнс гарснаас хойш хүмүүсээ хүүхдүүдээ дагуулж явахаас татгалзсан, оройн мөргөлийн дараа гудамжинд сэлгүүцэхээ больсон байна. 

Яагаад гэвэл сүнс COVID-19 вирусийн цаана үхэл байгааг хүмүүст сануулсан хэмээн орон нутгийн иргэн ярьжээ.


Харин Энэтхэг улсын цагдаа нар COVID-19 вирусийг дүрс бүхий малгай өмсөж иргэдэд зөвлөгөө өгч байна. Тэд арга хэмжээг чангаруулахын тулд гудамжинд байгаа хүмүүсийг бороохойдон шийтгэж байна.