НЬЮ-ЙОРК. /CNN/. Coca-Cola” компани 2006 онд кофены амттай “Coca-Cola Blak” хэмээх нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж байсан боловч хэрэглэгчдийн таашаалд нийцээгүйн улмаас 2008 оноос ийм төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахаа зогсоож байв.  

Coca-Cola компанийн ахлах мэргэжилтэн Нэнси Куан энэ талаар хэлэхдээ, дээрх явдал нь цагаа олоогүй хэрэг болсон хэмээгээд, хэрэглэгчид одоо кофены амттай кола хэрэглэхэд бэлэн болсон хэмээн компанийн мэргэжилтнүүд үзсэн гэжээ. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд “Coca-Cola” компани дээрхтэй төстэй “Coca-Cola Plus Coffee” зэрэг бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж байсан хэдий ч шинээр гаргах бүтээгдэхүүн дэх жинхэнэ кофены агууламж “Coca-Cola Blak”-аас их байх бөгөөд илүү их кофеинтэй байх аж. 

Coca-Cola With Coffee” өнгөрсөн баасан гарагаас эхлэн Австрали, Итали, Испани, Тайланд, Польш зэрэг оронд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг