Нүүрсний салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах гол зорилготой “Coal Mongolia” чуулга уулзалт ирэх сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.Сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтаас бид энэ жил юуг хүлээж байгаа вэ. 


Энэ асуултанд зохион байгуулагчдын зүгээс тайлбарлахдаа нүүрсний худалдаа, тээвэр ложистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдаж байсан чуулга уулзалт зорилгодоо хүрч чадсан гэсэн дүгнэлтийг өгч байна. Тодруулбал экспорт хийх уурхайнуудын  нийт хүчин чадал нь 60 сая тонн. Гэвч  худалдаагаа үр дүнд хүргэж чадахгүй байгаа нь хил гаалийн нэвтрүүлэх чадвар нь гүйцэхгүй байгаатай холбоотой.  Саяхан асуудал болоод байсан  “Ганц мод” хилийн боомт дээр үүссэн оочер дарааллаас харж болох юм.


Энэ жил “Соаl Mongolia” чуулган  эхлэхээсээ 30 хоногийн өмнө мандат нь зарагдсан. Энэ байдал нь Хятадын нүүрс худалдаж авах томоохон компаниуд манай нүүрсний салбарыг сонирхож ирж байгаатай шууд холбоотой гэж “Coal Mongolia-2017” чуулганы ерөнхий зохион байгуулагч, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар хэллээ.