“Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтын нэрэмжит оны шилдэг компани шалгаруулах номинацид хараат бус экспертүүдийн зөвлөл (Монгол Нүүрс Ассоциацийн дэргэдэх шүүгчдийн зөвлөл) -өөс ТОП-5 компанийг урьдчилан шалгаруулаад байна. Ингэхдээ АМГТГ-аас ирүүлсэн  нүүрс олборлолтын мэдээ болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний долоон сарын гүйцэтгэлд үндэслэжээ. Онлайн санал асуулга энэ оны есдүгээр сарын 5-ний 19 цаг хүртэл явагдах аж. 

Шалгаруулалтын эцсийн дүнг шүүгчдийн оноон дээр олон нийтээс авсан оноотой нэгтгэж зарлах юм байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа  "Coal Mongolia-2018" чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 05-ний өдрийн 19:30 цагт Шангри-Ла зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр болох бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар болон албаны бусад төлөөлөгчид шилдэг компаниудын шагналыг ёслол төгөлдөр гардуулна.

Танилц: Нүүрсний салбарын шилдгийн шилдэг компанид шалгарч үлдсэн ТОП-5 компани

ТАНИЛЦ: Нүүрсний салбарын шилдэг нүүрс тээврийн компанид шалгарч үлдсэн ТОП-5 компани