Коранавирус халдвараас сэргийлэхийн амны хаалт зүүхийг зөвлөөд байна.  Энэхүү эрэлт хэрэгцээнээс үүдэн АНУ-д мэс заслын амны хаалтын хомсдолд орж зарим газар худалдан авагчдын дунд үймээн үүсгээд буй. Халдварт өвчний мэргэжилтэн доктор Чарьз Чоу хэлэхдээ “Мэс заслын болон N95 амны хаалтыг өмсөх шаардлагагүй гэжээ.

Мөн тэрээр АНУ-д Хятад улс шиг коронавирусын халдвар тархсан гэсэн нотолгоо байхгүй, иймээс олон нийтийн газар заавал амны хаалт зүүхийг зөвлөөгүй. Амны хаалтыг зүүсэн ч халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалж чадна гэсэн нотолгоо байхгүй гэж мэдэгджээ. 

Мэс заслын амны хаалт: жижиг тоосонцорыг шүүдэггүй тул амьсгалын замыг хамгаалж чадахгүйгээс гадна коронавирусын халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй биш гэсэн байна.

N95 маск: Агаарын тоосонцорын 95 хувиас доошгүй хувийг шүүдэг, хэрэв коронавирусын халдвар авсан өвчтөнд эмчилгээ хийх бол эмнэлгийн ажилчид зүүдэг аж. 

Эх сурвалж: СNN