"Итгэл үнэмшлээ дагаж Ардчилсан намд элслээ, миний сонголт болгон мэргэн байдаг" хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ удаагийн сонгуульд өсөж төрсөн Увс нутгаасаа нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр "Тэнгэр давсан баячуудтай өрсөлдөхөөр боллоо, Жавхлан шиг Монголдоо хайртай, монгол дээлээ өмсдөг, монголоо хайрладаг залууст боломж олгоосой. Увсаас нэр дэвших нь миний тавилан юм даа" гэж хэлмээр байна гэв.

Түүнтэй хамт АН-аас ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн нар нэр дэвшихээр болсон байна.

С.Жавхлан өмнө Увс аймагт нэр дэвшиж өвдөг шоороодож байсан удаатай.