УИХ-ын зарим гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагатай гэж үзэн чуулганы хуралдаанд орохгүй байна. Чуулган өнөө өглөө 10 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхгүй хүлээгдсэний эцэст дөнгөж сая 38 гишүүний ирцтэйгээр эхэллээ.

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанд 38 гишүүн оролцож, 50.7 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.