УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой. Яг одоо чуулганы танхимд 25 УИХ-ын гишүүн ирсэн, ирц 33.3 хувьтай байна. 

УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулахтой холбоотой асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцтэл чуулган даргалахгүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалахаар боллоо.

Гишүүд чуулганы ирц бүрдэхийг хүлээж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Японд хийж буй айлчлалд УИХ-ын 8 гишүүн хамт оролцож буй аж. Мөн 4 гишүүн чөлөөтэй байгаагаас бусад УИХ-ын гишүүд чуулганд оролцох үүрэгтэй юм.