УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшлууллаа.

УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Гишүүдийг нэг цаг 35 минут хүлээж байна. Талуудтай ойлголцох гээд уулзахаар танхимд хүлээж байгаа хүмүүс нь УИХ-ын дарга чуулган бойкотолж байна гэж яриа гаргах юм. Огцруулах чөлөөлөх тухай ярья гэхээр 100 хувь ирдэг хэр нь ЖДҮХСангийн асуудлыг ярья гэхээр ирцээ бүрдүүлэхгүй байна. Есөн удаагийн чуулганыг нэг цаг 30 минут хүлээгээд завсарлууллаа.

Гишүүдээс чуулганыг хойшлуулах санал ирж байна. Тиймээс чуулганы хуралдааныг 15:00 цагаас эхлүүлье" гэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.