УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх буй асуудлуудтай холбоотойгоор гишүүд санал хэлэхэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Засгийн газар дээр зарим зүйлийг нь хэлэлцэх шаардлагатай байгаа учир Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргалаа.

Тус саналын дагуу уг хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь нь дэмжлээ.

Яг одоо чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд гишүүд асуулт асууж байна.