Хүн төрөлхтөн хамгийн анх бичиж эхэлсэн зүйл бол хад чулуу. Өдгөө түүхийн бичвэр болж үлдсэн чулуун урлал урлагийн хэмжээнд хөгжижээ. Чулуун урлалын төрөлд мандала зурж олонд танигдсан уран бүтээлч бол Elspeth McLean юм. 

Тэрбээр өөрийн үзэсгэлэнт бүтээлээ жижигхэн цэгүүдээр зурдаг бөгөөд өөрийнх нь ажлууд бусдад тайвшрал өгдөгт итгэдэг аж. Түүний бүтээлүүд https://www.etsy.com/  онлайн худалдаагаар эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг. Elspeth McLean 2005 оноос хойш энэ чиглэлээр уран бүтээлээ хийж буй. "Будаг бол миний аз жаргал, өнгө бол миний сэтгэлийн хэл юм. Тод өнгө, нарийн төвөгтэй цэгийг ашигласнаар би өөрийн амьдралыг болон эргэн тойронд байгаа хүмүүсийг баяр хөөртэй болгодог. Яагаад гэвэл энэ дэлхийд эерэг гэрэл нь байхын тулд би зурдаг" хэмээн зураач бүсгүй ярьжээ.

Түүний алган дээр багтах чулуун мандала бүтээлүүд 150 доллароос эхлэн зарагддаг байна.