УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бид нэг зарчимтай байх ёстой. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүдийнхээ асуудлыг ярихгүйгээр дараагийн сайдыг тодруулахгүй шүү гэдгийг бид мэдэгдсэн. Ерөнхий сайд төсөв, сайдын асуудлыг ярьж байхад орж ирэхгүй байгаа нь хариуцлагагүй зүйл гэж үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдыг иртэл сайдын асуудлыг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулъя гэсэн зарчмын санал гаргаж байна” гэв.