УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууссан. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 01:00 цагт мэдээлэл хийлээ.

Тэрээр "Бороо хур ихтэй, зарим гол үерлэсэн учир мэдээ дамжуулахаар явсан машин гол гарч чадахгүй, ОБЕГ-аас машин гаргаж, туслалцаа үзүүлж байна. 

Одоогийн байдлаар 2070 санал авах байрны 2035-аас нь мэдээ ирсэн. Дээрх шалтгаанаар санал авах 35 байрны мэдээллийг хүлээж байна. Өнөө шөнөдөө аваад дуусчих байх. 29 тойргийн 15-ынх мэдээлэл 100 хувь ирж, дүн гарсан. Яг одоо хяналтын тооллого хийх ажил руу орсон. Хяналтын тооллогын дүн өглөө гарна" хэмээлээ.