Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат гишүүний бүрэн эрхийг нь татгалзуулах эсэх асуудлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэн авч үлдсэн билээ. Гишүүд өөрсдийгөө ямар ч буруугүй, энэ бол улс төрийн зорилготой явуулга хэмээн өмгөөлсөн юм. Ийнхүү гишүүний суудалдаа бат үлдэж чадсан ч нийгмийн сүлжээнд тэднийг буруутгасан өнгө аястай мэдээлэл тасрахгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяатай холбогдоход уг асуудал дээр цаашид ч хөөцөлдөж, үнэнийг олохын төлөө зүтгэнэ гэсэн юм. Мөн тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа "Хэрэг нэг өдөр дуусна. Д.Гантулга хариуцлага хүлээнэ. Тэр өдөр би худал мэдүүлэ өгсөн бүх хүнд хуулийн хариуцлага нэхнэ. Тогтоож аваарай Гантулгатангуудаа" гэжээ.