Өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг барьж хорьсон нь хууль зүйн үндэслэлтэй байсан эсэхийг шүүх хурал болж байна. Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг шүүх сая хэлэлцэж дуусчээ. Харин С.Баярын шүүх хурал үргэлжилж байгаа юм байна. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноровын өгсөн мэдээллээр түүнийг үргэлжлүүлэн 30 хоног саатуулахаар болсон байна.