Ирэх оны тавдугаар сард гаргах бие даасан цомогтоо бэлдээд завгүй яваа Чон Соми энгийн нэг жинсийг тун ч сонирхолтой чимжээ. I.O.I хамтлагийн гишүүн асан тэрбээр "Жийнсний зүүлт гоё юм аа" гэсэн тайлбартай зураг нийтэлж бяцхан бэлхүүсээ гайхуулаад авлаа. Мөн жирийн нэг жийнсэн өмднийхөө тэлээний дэгээнд солонгон өнгийн шигтгээтэй хүзүүний зүүлт зүүсэн байх аж. 


Гараараа урлаж болохуйц, 90-ээд оны өнгөлөг, сахилгагүй байдлыг шингээсэн энэ стиль шинэ трэнд болж ч магадгүй. Өнгөлөг, бяцхан энэ гоёл зуны зугаатай уур амьсгалыг хувцаслалтад тань шигтгэж өгөх нь лавтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад ч багахан нэмэр болж мэдэх. 

18 настай тэрбээр тун удахгүй бие даасан уран бүтээлээ сонсогчдод хүргэх гэж буй. Эхний дууг нь сүүлийн үеийн эмэгтэй гоцлол дуучдад хит дуунууд хийж өгөх болсон Teddy продюсерлэжээ. 

Ингээд түүний стилийг "хулгайлахад" туслах шипи зааж өгье.

Jeon Somi Style

Roxanne Assoulin чокер, $81 

SHOP

                                                     

Jeon Somi Style

Venessa Arizaga гинж, $204, Shopbop 

SHOP

                                                     

Jeon Somi Style

 

Jool by Martha Calvo чокер, $164, Revolve  

SHOP