УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Б.Жавхланг тус байнгын хорооны даргаас чөлөөлж, чуулганы оролцсон гишүүдийн олонхын саналаар Ч.Хүрэлбаатарыг сонгов. Б.Жавхлан нь шинэ Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшээд буй юм.