Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хугацаан дахь зээлийн хүүний төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцлээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөл өчигдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан. Дэлхийн эдийн засагт тооцоолоогүй хүчин зүйл буюу коронавирус гарлаа. Үүнд таарсан тусгай бодлого хэрэгжиж байна гэж ойлгож болно.

Үүний өмнөх хуралдаанд Ерөнхий сайд арилжааны банкуудын холбоотой уулзаж иргэдээ дэмжихийг хүссэн. Ингээд тус холбооны тавьсан саналыг дэмжиж энэхүү шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээр сарын 27-нд онцгой дэглэм зарласан. Иймд 90 хоногийн хугацааг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн тооцно.  

Энэхүү 90 хоногийн хугацаа 3 дугаар сарын 20-нд дуусгавар болох аж. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.