Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын уялдааг сайжруулах чиглэлээр Монголбанк, Сангийн яам хамтран ажиллаж байна. 

Засгийн газар өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад бага хүүтэй байршуулчихдаг. Түүнийг нь Монголбанк өндөр хүүтэйгээр үнэт цаас гаргаж эргүүлж татаж авдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын мөнгийг Монголбанк өндөр хүүтэй үнэт цаас гаргаж татаж авдаг. Энэ хэмжээгээрээ Монголбанкны алдагдалд нөлөөлдөг хүчин зүйлүүд явагдаж байсан. 

Тэгвэл одоо Монголбанк, Сангийн яам хоёр ямар байр суурь барьж байна вэ гэхээр Засгийн газар өөрийнхөө мөнгийг бүгдийг нь Монголбанкинд байршуулж буй юм. Арилжааны банкинд байршуулахгүй гэсэн үг. Ингэснээр Монголбанк өндөр үнэтэй үнэт цаас гаргаж Засгийн газрын мөнгийг буцааж татах ажиллагааг хийх шаардлагагүй болж байна. 

Мөн Засгийн газрын шугамаар орж ирсэн гадаад валютын эх үүсвэрийг зөвхөн Монголбанкинд бид зарж байгаа. Ингэснээрээ бусад этгээд тус мөнгийг авч хөдөлгөх боломжийг хааж буй юм. Энэ нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, ханш унахгүй байх, валютын нөөц бүрдэхэд нөлөөлнө. Үүнд анхаарч ажиллаж байгаа. 

Бодлогын хүүг нэг хувиар бууруулсан нь эргээд төсвийн бодлоготойгоо нягт уялдаж явах учиртай. Үнийг дагуулаад бид Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн хөрөнгийн удирдлагуудыг сайжруулж байгаа. Ингэснээрээ эдийн засаг сэргэх, эдийн засагт гарах үр дүнг сайжруулах боломж бүрдэнэ. Бодлогын уялдааг сайжруулснаар үр дүн хурдан гарна гэж Монголбанк, Засгийн газар хоёр нягт холбоотой ажиллаж байгаа" гэдгийн УИХ-ын чуулганы хурадаанд хэлсэн юм.