"Сайн малчин" хөтөлбөрийн 200 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн баасан гарагт төлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр. Сангийн яам "Сайн малчин" хөтөлбөрийн 200 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгалаа. 

2016 оны сонгуулийн өмнөхөн мөнгө хэвлэж тараасан "сайн" нэртэй зээлүүдийн нэг нь ийнхүү дуусгавар болж байна. Одоо 2016 оны 6 дугаар сард мөнгө хэвлэж 300, 300 мянгаар тараасан "Сайн хувьцаа" нэртэй зээлийн 374 тэрбум төгрөгийн ӨР үлдлээ. Ямар хэцүү дуусдаггүй өр вэ..." хэмээн нийтлэжээ.



Дашрамд, Сангийн яам өнгөрсөн 7 дугаар сарын ажлын үр дүнгээ танилцуулсан дүрс бичлэгийг хүргэж байна.