Он гарсаар хэд хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдсэн. Тиймээс шатахууны үнийг эсэргүүцсэн иргэд өчигдрөөс эхлэн жагсаал зохион байгуулж буй юм. 300 иргэн машинтайгаа Төрийн ордныг тойрон сигналдаж, шатахууны үнийг тогтворжуулахыг УИХ, Засгийн газраас шаардсан жагсаал өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Шатахууны үнийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "72 доллар давчихсан явж байсан түүхий нефтийн үнэ одоо 63. 56 доллар болоод бүхэл бүтэн 8 доллараар буурчихсан байна. Сүүлийн үед ингээд тасралтгүй буурч байна. Тэгэхээр би шатахууны үнэ буурна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Яагаад гэхээр Засгийн газрын зүгээс онцгой албан татварыг тэглэчихсэн байгаа. Гэхдээ АИ-98 дээр тэглээгүй. Үүнийг нэлээд орлогын боломтой хүмүүс авч хэрэглэдэг гэж үзсэн учир тэглээгүй" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулжээ.