Төрийн Банкнаас Хятадын компани "Шинжиан Шинфа" 20 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн гарын үсэгтэйгээр авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад тэрбээр:


"Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Гарын үсэг нь Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханых байдаг. Ийм их хэмжээний мөнгө хяналтгүйгээр гарах ёсгүй. Би энэ албыг авсанаас хойш ийм хариуцлагагүй явдал зогссон. Ер нь банкны үйл ажиллагаанд улс төрийн үүднээс нөлөөлөх ёсгүй, бизнесийн зарчим гэж бий. Тиймээс ч би Төрийн банкны 76 захирлыг цөөлж 40 болгосон. Тус компанийн 20 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд чанаргүй зээлийн ангилалд шилжиж магадгүй. Мөн бусад сангуудыг бид шалгаж байна. Тухайлбал Тариалан эрхлэлтийн сан дээр гэхэд 132 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зүйл илэрсэн" гэв