Засгийн газрын шийдвэрээр энэ оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгө авдаг хүүхэд бүрт 100.000 төгрөг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд хүүхдийн 20.000 төгрөгийг 70.000 төгрөгөөр нэмж олгож буй юм. Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь өнөөдөр шилжүүлж эхэлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн цар тахлын үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. 

Өнгөрсөн 2 хоногт буюу тавдугаар сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг 2 дахин, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 306.143 иргэндээ олголоо. Өнөөдөр 1,144,630 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ" хэмээн мэдээллээ.