Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн тухайлбал НӨАТ-ын буцаан олголт болон нүүрс гарч буй 6 боомтод хийж буй шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

НӨАТ-ын буцаан олголт маргаашаас олгогдоно

Тэрбээр 2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 680,000 хүнд 78 тэрбум төгрөг өгч байсан бол одоо 808,000 хүнд 120 тэрбум төгрөг өгөхөөр болсныг дурьдлаа. Энэ нь НӨАТ-ын хамрагдалт бараг 60 хувиар нэмэгдсэн дүн юм. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа НӨАТ-ын буцаан олголтыг маргаашаас эхлэн арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлнэ гэлээ.

Харин Сангийн яам удаа дараа хориглосоор байтал татварын байгууллага арилжааны банктай хамтарч ажилласан нь өөрөө шууд хууль зөрчсөн хэрэг болсон учраас өнөөдөр ТЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн тухайгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дуулгав. Уг мэдээлэл зөвхөн Статистикийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт хамаарагдах ёстой. Ард иргэдийн мэдээллийн тодорхой хэмжээгээр арилжааны банкуудад ашиглуулсан учраас ийнхүү хариуцлага тооцсон гэлээ. 

 Ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулна

Экспортоор гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулах болсон тухайгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан ёсоор мэдээлэв. Энэ ажлын хүрэээнд ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа 6 боомтыг камержуулж машин бүрийг хянаж, ямар нэгэн байдлаар хулгайн нүүрс гарахгүй байх боломжийг бүрдүүлэх ажээ.

Энэ хүрээнд дараах ажлыг хийхээр болжээ.

1. Ашигт малтмал гарч байгаа 6 боомтод рентген тоног тавьж бүрэн камержуулна. Ингэснээр хэчнээн хэмжээний нүүрс гаргаж байгаа нь тооцоологддог болно. Үндсэндээ хулгайн нүүрс гарах боломжгүй болох юм. Үүнийг боомт дээр хяналт тавихаас гадна Улаанбаатар хотоос нэгдсэн системээр хянана.

Өмнө нь Сангийн яам, 10 гаруй агентлагтай хамтраад Гашуунсухайт боомтоор гарч байгаа экспортын нүүрсэн дээр шалгалт хийхэд нүүрс татваргүй гараад явчихсан хэрэг гарсан.

2. Хилээр сайн чанарын нүүрч гардаг ч тааруу гэх мэтээр ярьдаг. Үүнийг баталгаажуулахын тулд авто тээврийн хэрэгсэл болгон сорьц тогтооно. Үүн дээр үндэслэн татвараа авдаг системийг хэрэгжүүлнэ.

3. Хилээр гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах цахим мэдээллийн санг ажиллуулна.