Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирусийн хямралын үед авах арга хэмжээнүүдтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг танилцуулж байна.

Дэлхийн бусад орнууд, тэр дундаа Монгол Улсын худалдаа эдийн засгийн гол түнш орнуудын төлөвийг харж тооцооллоо боловсруулсан. Нэгдүгээр сараас эхлэн хийсэн тооцоо судалгааны үндсэн дээр хийсэн бөгөөд энэ бол эцсийн арга хэмжээ биш юм. Дэлхийн банкнаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт тэг хувь, БНХАУ-ын эдийн засаг л 2 хувьд өснө гэж тооцоолсон. Коронавирусийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцоолсон.

Ч.Хүрэлбаатар:

1. ЕБС-ийн сурагчид хөл хорионд байгаа. Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ зардал хэмнэгдсэн. Боловсролын салбар хэмнэгдсэн энэ мөнгийг хүүхдийн мөнгө нь дээр нэмэн 3 сар олгоно. Ингэснээр хүүхдийн мөнгө 30 мянган төгрөг болох юм. 

2. Өнөөдрөөс эхлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 6 сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ улсын төсвөөс цалин авч байгаа төрийн албан хаагч, төрийн оролцоотой ААН-үүдэд энэ хууль үйлчлэхгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас.

3. Тендерээр ажлаа хийдэг компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийдэг. Энэ компаниудын НДШ болон ХХАОАТ-ыг зардалд нь суулгачихсан байдаг. Иймээс бид тендерийг гүйцэтгэж байгаа компаниудын НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөхгүй. 

Үлдсэн бүх ААН-үүдэд ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа.

НДШ төлдөг даатгуулагч нар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган олгоно. Үүнд:

✔Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраар хангагдсан ажилтнуудад  сар бүр 200 мянган төгрөг олгоно. Үүнд аймаг, орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон бол энэхүү шийдвэрт хамрагдана.


"Эрдэнэс таван толгой" ХК ашигтай ажилласан. Энэхүү хувьцааны ногдол ашиг 120 тэрбум төгрөгийг олгоно. Ингэснээр Монголын 2 сая 511 мянга 332 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг авна. Энэхүү мөнгийг манай санхүүгийн тогтолцооны дагуу олгоно. Үүнээс гадна 486 ААН 636 сая төгрөгийн ногдол ашгийг 5 сард олгоно. Урьд өмнө нь янз бүрийн зээл хэлбэрээс олсон мөнгөө иргэдэд тарааж байсан. Тэгвэл энэ удаа анхлан олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш. 

Түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлж буй. Үүнд тухайлбал, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай үүнд хамаарах юм байна.

Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, алдагдал тооцохгүй.

Холбогдох компанид нь бид уламжилсан.

НДШ тэглэгдэж байгаа ч ЭМД-ийн шимтгэл тооцогдоно гэдгийг анхаараарай. 

Хөнгөлөлттэй зээл тусламжийн хямд эх үүсвэрийг ашиглана.

ОУВС хөтөлбөрийн хүрээнд төсвийн дэмжлэг:

✔АХБ- 60.0 тэрбум долларын үлдэгдэл санхүүжилт авах

✔Европын холбоо 47,1 сая доллар

✔Шинээр авах төслийн дэмжлэг: АХБ-200,0 сая хүртэлх зээл

✔720 сая долларын хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, ХАА, дэд бүтэц зэрэг салбарт 14 төсөл хэрэгжүүлнэ.