2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон АНУ-ын Хөгжлийн агентлаг буцалтгүй тусламжийн хөтөлбөрөө сэргээж, дахин хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зуржээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Үйл ажиллагаагаа 2014 оноос эхлэн зогсоогоод байсан АНУ-ын Хөгжлийн агентлаг-USAID буцалтгүй тусламжийн хөтөлбөрөө сэргээх болсоноо өнөөдөр мэдэгдлээ. 4 жил завсардсан хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан айлчлалтай давхцуулан бидэнд мэдэгдсэн сайхан мэдээ байлаа" хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.