ОХУ-ын Санкт-Петербург хотод оршдог Эрмитаж музейд хадгалагдаж байгаа Монголын түүхтэй холбоотой археологийн үнэт олдвор, түүхийн дурсгалууд цөөнгүй. Гэвч тэр бүр олон нийтэд тийм ч нээлттэй байдаггүй. Тэгвэл энэ удаа онлайнаар үзэх боломжтой болжээ.

Онлайнаар үзэхдээ энэхүү линк дээр дарж орж үзэх юм байна.

Сонирхуулахад өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Санкт-Петербургт айлчлах үеэр тус музейн хамт олон "Чингисов камень" хэмээн нэрлэгддэг "Чингисийн чулууний бичиг"-ийн хуулбарыг бэлэглэсэн юм.