Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн бааатар Найдангийн Түвшинбаярыг шагнахаар болжээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярын эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнээс дэлхийд цуурайтуулсан их гавъяаг өндрөөр үнэлж энэхүү эрхэм шагналыг олгохоор болжээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 19-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хаан” одонг гардуулах юм.