Манай орныг зорин ирэх жуулчдын тоо ихсэж байгаатай холбогдуулан “Автотээврийн тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 болон “Таксийн үйлчилгээ-Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын мөрдөлтөд хяналт тавьж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгуулах зорилгоор  өнгөрсөн 7 дугаар сарын 30-наас хяналт шалгалт хийж эхлээд байна.

Тус газраас баталсан удирдамжийн дагуу Автотээврийн хяналтын улсын байцаагч нар "Чингис хаан" олон улсын нисэх буудал болон холбогдох Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж байна гэж нийслэлий Тээврийн газраас мэдээллээ.