Манай улс шинэ вирусийг хүн амын дунд дэгдэнэ гэж тооцон, бүх шатны байгууллагын бэлэн байдлыг хангаж буй. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг ирэх сарын 6-8-нд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ.

Сургуулилалтыг гурван үе шаттай хийх аж.

Нэгдүгээрт, дээрх сэдвийн хүрээнд команд штабын сургуулилалт хийж, хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд төрийн болон олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх гэнэ.

Хоёрдугаарт, “Буянт-Ухаа” спортын ордонд 300 ор дэлгэн, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг түшиглэн, хээрийн эмнэлэг байгуулах болжээ. Гуравдугаарт, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио “тогтоох” юм байна.