Бүгд Найрамдах Чех улсын виз мэдүүлгийн төвийг өчигдөр Улаанбаатар хотод нээлээ.

Тус виз мэдүүлгийн төвөөр дамжуулан Чех, Швейцарь, Польш, Словак, Литва, Эстони улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд Шенгений виз мэдүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Дээрх орнуудад албан ажлаар зорчих, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах болно.


Эх сурвалж: ГХЯ