Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өнөөдөр буюу 12 дугаар сарын 29-нд тохиож байна. 

Тус өдөрт зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас "Буянт Ухаа" спорт цогцолборт болно.

Бөхийн барилдааны тасалбарыг Буянт Ухаа спорт цогцолборын касс болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. ЭНД дарж цахимаар авна уу.