Лондонд зохион байгуулагдаж байгаа 2018 оны эмэгтэйчүүдийн хокейн ДАШТ-ий эхний хоёр өдрийн дараах байдлаар чансаа бага орнууд тун сайн амжилт үзүүлээд байна.

Тэмцээний эхний өдөр нутаг дээрээ тоглож буй Англичууд Энэтхэгтэй тэнцсэн бол Ирланд АНУ-ыг буулгаж авсан байна. Өндөр чансаатай багуудаас Герман Өмнөд Африкийг 3:1-ээр хожиж, чансаагаа хамгааллаа.

Тэмцээний хоёр дахь өдөр хамгийн бага чансаатай Итали Ази тивийн хамгийн хүчирхэг баг Хятадыг 3:0-ээр буулгаж авсан байна. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлэгч Нидерланд Солонгосыг 7:0-ээр буулгаж аван чансаагаа батлан харуулсан юм. Испани Аргентиныг хожсон бол Бельги эцсийн мөчид Шинэ Зеландад 4:2-оор хожигдов.


Эх сурвалж: SPS