УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Жэймс Линчээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй цахимаар уулзжээ.

Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар "Цар тахлын эсрэг вакцин авах, 2021-24 оны хамтын ажиллагааны чиглэл тодорхойлох цахим уулзалт хийлээ. Засгийн газраас цар тахлын эсрэг аюултай нүүр тулан ажиллаж байгаа иргэдээ аль болох хурдан вакцинжуулах шаардлагатай байгааг уламжилж дэмжлэг хүслээ. Түүнчлэн ирэх 4 жилд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдлөө.

Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк нь Засгийн газартай гар нийлэн хурдан шаламгай, уян хатан ажиллаж, ямагт тусламж дэмжлэг үзүүлж ирсэн юм" гэж цахим хуудсаараа мэдээллээ.