Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын комиссын 15 дахь хуралдаан өчигдөр болжээ. Тус хуралдааны үеэр Тосонцэнгэл-Улиастайн 67 км замын зээлийн тусгайлсан гэрээнд гарын үсэг зурж, зам баригдаж эхлэхээр болсон байна. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын комиссын 15 дахь хуралдааны үеэр Тосонцэнгэл-Улиастайн 67 км замын зээлийн тусгайлсан гэрээнд гарын үсэг зурснаар энэ зам баригдаж эхлэхээр боллоо. Түүнчлэн ЗГХК-ын хуралдааны үеэр хилийн боомт, Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км зам, цэвэрлэх байгууламж, махны экспорт зэрэг олон асуудлаар ярилцлаа" хэмээн нийтлэжээ.