Таван настай, хорт хавдартай хүүгийн амь насыг аврахын тулд олон мянган хүн цусны эсийн донор болох боломжтой эсэхээ шалгуулахаар цуглажээ. Нийт цугласан хүмүүсийг тооцоход 4,855 хүн байсан ба тэд амралтын өдрүүдэд сорил авах цэгт ирсэн байна. 

Таван настай Оскар Сакелби Ли нь өнгөрсөн 12 дугаар сард цочмог лимфобластын лейкеми өвчнөөр өвдсөн ба оношлогдсоноосоо хойш химийн эмчилгээ хийлгэж эхэлжээ. Гэвч өвчнийг даван гарахын тулд илүү эрчимжүүлсэн эмчилгээ хэрэгтэй болсон аж. 

Оскарын эцэг эх нь хүүгийнхээ биед ямар нэг тайлбаргүй хөхрөлт үүссэнийг анзаарсан ба 12 дугаар сард хүүгийн оношийг олж мэджээ. Одоо хүүгийн гэр бүл цусны үүдэл эс хандивлах боломжтой хүнийг олохын тулд цаг хугацаатай уралдаж байгаа бөгөөд гурван сарын дотор донор олоогүй тохиолдолд хүүгийн амьд үлдэх боломж огцом буурна хэмээн мэдэгжээ.

Хүүд  донор олох сорилын арга хэмжээг сургууль дээр зохион байгуулсан ба сайн дурын 80 хүн ажиллаж, 4,855 хүн оролцож буй бөгөөд тохирох донор олох нь “сугалаанд хожих”-той адил амаргүй аж. 

Хүүгийн эцэг эх нь санаанд оромгүй олон хүн цугласан нь тэдэнд итгэл найдвар бэлэглэсэн хэмээн хэлжээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk