Их Британийн ханхүү Уильям, түүний гэргий Кейт Миддлетон нар гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй билээ. Хатан хааны гэр бүл шинэ хүндээ Луйс хэмээх нэр хайрласан нь Дэлхийн II дайны үед цэргийн командлагч байсан, Хатан хаан II Элизаветагийн нөхөр Филиппийн авга ах Лорд Луис Моунтбаттены дурсгалыг хүндэтгэн өгсөн учиртай ажээ.

Ханхүүгийн гэр бүл шинэ хүнээ догдлон хүлээж авч буй гайхалтай нэгэн зургийг олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. Энэ бол бяцхан гүнж Шарлот дүүгээ үнсч байгаа агшин юм. Хэдхэн хоногийн өмнө гурван нас хүрсэн тэрээр ямар их баяр хөөртэй, хайр дүүрэн байгааг энэ зурагнаас харж болно. Уг зургуудын Хатан хааны ордны зураг авчээ.

Сонирхуулахад Их Британийн хааны удмыг залгах хүмүүсийн нэг түүний бүтэн нэрийг Шарлот Элизабет Диана гэдэг. Диана нэр нь охины эмэг эх алдарт Диана гүнжийн нэр юм. Гэхдээ охиныг албар ёсоор Шарлот хэмээн дууддаг ажээ.