"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн өхөөрдөм оролцогч бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг хоёр дахь уран бүтээл болох "BOOM BOOM" дуугаа клипжүүлж цацаад удаагүй байгаа билээ.

Тэгвэл бяцхан Энжи уран бүтээлээ гаргахаасаа өмнө судас хагарах өвчнөөр өвдөөд эдгэжээ. Өвчнөөсөө шалтгаалж байнга хэвтрийн дэглэм сахиж, хүнээр өргүүлж явдаг байсан аж.

Энэ тухайгаа албан ёсны хуудастаа,

"Зогсохоор л хөлний судаснууд хаграад хөл маань улаан эрээн болчихдог байсан. Хэрвээ энэ нь бэлхүүсээ хүрвэл эмч намайг хүнд хагалгаанд орох ёстой гэсэн болохоор би энэ зунжингаа хэвтэрт өнгөрүүлсэн. Тэр үед энэ дууг өдөржин сонсдог байсан. Тэгээд Момланд шиг дуучин болж чадахгүй нь гэж бодохоор л орондоо уйлдаг байсан. Тэгэхэд Mu агаа @ С. Мийнөө аниа 2 маань намайг эдгэхээр "Bоом Bоом" дууг дуулуулаад хамгийн гоё клипийг хийж өгнө гэж хэлсэн. Энэ бол эрүүл болоод мөрөөдлөө биелүүлэх гэж дуулсан дуу маань шүү. Энэ өвчний үед хар цай ууж болно мах гурилаар хийсэн шөл л ууж болно. Ямар ч чихэр, ундаа, зайрмаг гээд өөр юуч идэж ууж болдоггүй. Над шиг өвчтэй хүүхдүүд байвал битгий бууж өгөөрөй гэж хэлэх гэсэн юм" хэмээн бичжээ.