Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа

АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо Итали, БНХАУ-аас давлаа. Халдварын голомт болсон Нью-Йоркод байдал хүнд байна. Ор, амьсгалын аппарат нэмсэн хэдий ч хүрэлцээгүй болоход ойрхон болсон гэдгийг дурдлаа.  Гэхдээ энэ нь оргил үе биш. үүнээс ч илүү нэмэгдэх хандлагатай байна.

Итали, Испани улсад ч бас коронавирусийн халдвар авсан хүний тоо буурахгүй байна. Өнгөрсөн шөнө гэхэд Испанид 700 гаруй хүн барсан. Үүний улмаас цогцос хадгалах газар ачааллаа дийлэхгүй болсон. Иймээс Мадрид хотод спорт цогцолборыг цогцос хадгалах газар болгон өөрчилсөн.

Тайландад 100 гаруй тохиолдол нэмэгдэж Covid-19 халдварын 1000 давлаа. Тус улсын ерөнхий сайд ирэх сарын 30-ныг хүртэл хол хориог тогтоох шийдвэр гаргасан.

Японд 40 Covid-19 халдварын тохиолдол илэрлээ. Иймээс халдварын голомт бүхий улсаас нислэг хүлээн авахгүй байна.

БНХАУ-ын хувьд гаднаас Covid-19 халдварын тохиолдол эрс нэмэгдсэн учир агаарын хилээ хаасан.