Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чанга байх боловч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар  өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 


2019 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, бусад нутгаар  өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 


2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх өдрийн цаг агаарын урьчилсан төлөв

Энэ сарын 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй  цас орж, явган шуурга шуурна. 

Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 

Бусад хугацаанд  Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.