Хоёрдугаар сарын 22-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй, цас орохгүй. Өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хэрлэн, Онон голын хөндийгөөр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 1-6 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.